- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙЛ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 410
Улаанбаатар хот
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙЛ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгасугай.
2. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний төрөөс хариуцах төлбөрийн гүйцэтгэлд сар бүр хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын 1-д заасны дагуу төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын цэвэр ашгаас болон уул уурхайн томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдэд ногдох, төсөвт аливаа авлага үүсгэхгүй байдлаар хуримтлагдсан ашиг, зардлын хэмнэлтээс тооцож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Х.Бадамсүрэн)-т тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ
Текст томруулах
A
A
A
