A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 04 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.6, 13.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"13.6.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно.

13.7.Энэ хуулийн 13.6-д заасан гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон, эсхүл өөр ажил албан тушаалд сонгогдсон, томилогдсон бол Комиссын гишүүд 14 хоногийн дотор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгоно."

2 дугаар зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "таван" гэснийг "зургаан" гэж, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "15 хоногийн" гэснийг "60 хоногийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР