A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 20

Хажуу шинэ ус

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар тогтоолын 1 дэх заалтанд заасан хувь хэмжээг 2021 онд үүссэн байгаль цаг уурын бэрхшээл, хүн, малын халдварт өвчнөөс шалтгаалан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар өөрчилсүгэй.

2.Малын тоо толгойн албан татварыг 2022 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар тогтоолын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Ө.Мөнх-Амгалан)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ДУГАРБААТАР