A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар А/382

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Малын удмын сангийн үндэсний төв /П.Ганхуяг/, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д. Батмөнх/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН