- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр
Дугаар А/187
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам"-ыг нэгдүгээр, Хувийн туслах үйлчилгээнд тавигдах шалгуур"-ыг хоёрдугаар, "Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд тавигдах шалгуур"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Л.Дашдэмбэрэл/-д даалгасугай.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зохих төсвөөс тус тус санхүүжүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Л.Дашдэмбэрэл/-д даалгасугай.
4. Энэ журмыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсүгэй.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-д даалгасугай.
6. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/184 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A