- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 268
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.13-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам"-ыг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, олон нийтэд мэдээллэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
САЙД Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A