A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 271.1.9 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"271.1.9.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах."

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн "шилжүүлэх" гэсний дараа ", хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсгийн "271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7-д" гэснийг "271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7, 271.1.8-д" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР