A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4, 6.5 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

"6.4.Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.

6.5.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг энэ хуулийн 6.4-т зааснаас гадна хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийн "тогтоох" гэсний дараа ", үйл ажиллагааг нээх, түр хаах" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

"3.1.11."эдийн засгийн хамтын ажиллагааны бүс" гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг."

2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

"6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна."

3/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:

"25.3.Чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ."

4 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "боомтын" гэснийг "зурвас дахь газарт" гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн "төрийн захиргааны төв байгууллагын" гэснийг "Засгийн газрын гишүүний" гэж, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж, 8 дугаар зүйлийн 8.7.11 дэх заалтын "төрийн захиргааны төв байгууллагаас" гэснийг "Засгийн газрын гишүүний" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "боомтод" гэснийг "зурваст" гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "төрийн захиргааны төв байгууллагад" гэснийг "Засгийн газрын гишүүнд" гэж, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн "төрийн захиргааны төв байгууллагатай" гэснийг "Засгийн газрын гишүүнтэй" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "боомт" гэснийг "зурвас" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7 дахь заалтын, 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6 дахь хэсгийн "эзэмших," гэснийг, мөн зүйлийн 22.2, 22.3, 22.5, 22.7 дахь хэсгийн "эзэмшүүлэх," гэснийг, 22.2 дахь хэсгийн "газар эзэмшигч," гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "байгуулж" гэснийг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийн "эзэмшиж," гэснийг, мөн зүйлийн 23.3 дахь хэсгийн ", эзэмших" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР