- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬДНЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.2 дахь хэсгийн "38.1.6," гэсний дараа "38.1.9," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"38.1.9.иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл;"
Тайлбар: "Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл" гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
