- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (олон улсын залуу хийлчдын уралдаан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 404
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах 9.0 (есөн) сая төгрөгийг Соёлын сайдын төсвийн багцаас гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
