- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 328 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 407
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 6.1.7-д заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.3.13 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 19 дэх заалтын "Боловсролын хүрээлэн" гэснийг "Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн" гэж, мөн заалтын "Орон тооны дээд хязгаар" баганын "51" гэснийг "50" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг батлагдсан төсвийн багцдаа багтаан зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A