- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВИЙН ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах чиг үүргийг Ерөнхий сайдын Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт орон тоо, төсөв, холбогдох тоног төхөөрөмжийн хамт шилжүүлсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1.10 дахь дэд заалтын "хэлтэстэй" гэснийг "хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй" гэж, мөн тогтоолын 2 дахь заалтын "159" гэснийг "172" гэж тус тус өөрчилсүгэй.
3. ""И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 283 дугаар тогтоолын 5 дахь заалтыг хассугай.
4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт 2022 оны I улиралд багтаан өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
