- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр
Дугаар 401
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 79.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдааныг 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
