A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, аргачлал батлах тухай /Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам"-ыг нэгдүгээр, "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох аргачлал хоёрдугаар/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/406/226

Улаанбаатар хот

Журам, аргачлал батлах тухай

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

"Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам"-ыг нэгдүгээр, "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газар /Л.Эрдэнэбулган/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/ нарт тус тус үүрэг болгосугай. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Усны газар /Ш.Мягмар/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/ нарт тус тус даалгасугай. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН,

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙД Н.УРТНАСАН

 

 

 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН