A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/406/226 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг

тооцоолох аргачлал

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5.2-т заасан хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолоход энэхүү аргачлалыг мөрдөнө.

 1.2. Бохирдуулах бодисын агууламжийг байгаль орчны шинжилгээний лаборатори болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорьцын улирлын дунджийг ашиглана.

            Хоёр. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлох

2.1. Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-816/218 дугаар тушаалаар баталсан жишиг хэмжээгээр тооцно.

2.2. Хоногт 50 шоометрээс их, эсхүл аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тухайн үйлдвэрлэл үйлчилгээний онцлогийг харгалзан жинлэгдэх бодис, органик бодис, эрдэс бодис, хүнд металл болон аюултай бохирдуулах бодисын үзүүлэлтээр буюу энэхүү аргачлалын хүснэгт 1-д заасан бохирдуулах бодис тус бүрээр тооцоолно.

2.3. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг хүснэгт 2-т заасан үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усанд тодорхойлох үзүүлэлтүүдээр гаргана.

2.4. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг дараах томьёог ашиглан тооцоолно.

  

i – жинлэгдэх, органик, эрдэс бодис, хүнд металл, аюултай бохирдуулах бодис,

C – хаягдал усны сорьц дахь i бохирдуулах бодисын агууламж, мг/л

n≥2- улиралд хийх шинжилгээний давтамж

Ci - хаягдал усны сорьц дахь i бохирдуулах бодисын дундаж агууламж улирлаар, мг/л

2.5. Байгалийн усны дэвсгэр агууламж нь хаягдал усны чанарын стандартаас давсан тохиолдолд тухайн хаягдал усны сорьц дахь "i" бохирдуулах бодисын агууламжаас байгалийн усны үндсэн найрлага буюу хэвийн дэвсгэр агууламжийг хасч дараах томьёог ашиглан тооцоолно.

Cz = C - Cn   

C – хаягдал усны сорьц дахь i бохирдуулах бодисын агууламж, мг/л

Cn байгалийн усны найрлага дахь бохирдуулах бодисын дэвсгэр агууламж, мг/л,

Сz - дэвсгэр агууламжаас давсан бохирдуулах бодисын агууламж, мг/л

 

Гурав. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох

3.1.Ус бохирдуулагчийн хаягдал усан дахь i бохирдуулах бодисын хэмжээ (Мi)-г дараах томьёог ашиглан тооцоолно.

Мi = V*Ci*10-3   

Mi –хаягдал усны сорьц дахь i бохирдуулах бодисын хэмжээ улирлаар, кг;

V –хаягдал усны эзлэхүүн улирлаар, м3;

Ci – хаягдал усны сорьц дахь i бохирдуулах бодисын дундаж агууламж улирлаар, мг/л;

i – жинлэгдэх, органик, эрдэс бодис, хүнд металл, аюултай бохирдуулах бодис;

3.2.Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг органик бодис буюу химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн жишиг хэмжээгээр дараах томьёогоор тооцоолно.  

M i = V * МCOD   

 

Mi - хаягдал усан дахь i бохирдуулах бодисын хэмжээ улирлаар, кг;

V - хаягдал усны эзлэхүүн улирлаар, м3;

МCOD - хаягдал усан дахь химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн жишиг хэмжээ, кг/м3

3.3.Хаягдал усанд агуулагдаж байгаа аюултай бохирдуулах бодисын хэмжээг дараах томьёогоор тооцоолно.

Мk = V *Ck   

Мk - хаягдал усны сорьц дахь k аюултай бохирдуулах бодисын хэмжээ, гр

V - хаягдал усны эзлэхүүн улирлаар, м3

Ck - хаягдал усанд агуулагдаж байгаа k аюултай бохирдуулах бодисын агууламж, мг/л

 3.4. Ус бохирдуулсны төлбөрийг бохирдуулах бодисын төрөл болон массын хэмжээнээс хамааруулан Засгийн газраас баталсан тарифаар тооцно.  

Хүснэгт 1. Хаягдал усны чанарыг хянах шинжилгээний үзүүлэлтүүд

 

Бохирдуулах бодисын төрөл

Шинжилгээний үзүүлэлтүүд

1

Физик үзүүлэлтүүд

Усны температур /T0C/, усны орчин /pH/

2

Жинлэгдэх бодис

Жинлэгдэх бодис буюу умбуур бодис

3

Органик бодис

Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, Перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, Үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч нэмэлтээр: өөх тос, эрдэс тос, бүх төрлийн угаагч бодис, нефть, фосфор органик нэгдлүүд /Pорг/, органик азот /Nорг/

4

Эрдэс бодис

Хлорид /Cl-/, үлдэгдэл хлор /Cl2 /, сульфат /SO42-/, сульфид /H2S, HS, S2/, аммони ион / NH4/, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, эрдэс фосфор /Р, PO3 -P, PO4 -P/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /

5

Хүнд металл

Зэс /Cu/, кобальт /Co/,  никель /Ni/, селен /Se/, төмөр /Fe2+3+/,  цайр /Zn/, бари /Ba/, Биндэр /Be/, Бор /B/, Ванади /V/, кобальт /Co/, манган /Mn/, анзан /Mo/, нийт хром /ТCr/, хөнгөн цагаан /Al/, цагаан тугалга /Sn/

6

Аюултай бохирдуулах бодис

Жагсаалт батлах тухай "Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт"  БОАЖСайдын 2019.09.27-ны өдрийн А/543 дугаар тушаал

7

Биологийн үзүүлэлтүүд

Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян

 

Хүснэгт 2. Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдал усанд тодорхойлох үзүүлэлтүүд

Д/д

Үйлдвэрлэлийн төрөл үйл ажиллагаа

Тодорхойлох үзүүлэлтүүд

1

Нефть боловсруулах, химийн болон органик нийлэгжүүлэлт, эм бэлдмэлийн үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  сульфид /H2S, HS, S2/, нийт хром /ТCr/, нийт тос /өөх тос, эрдэс тос, нефть/ , нийт цианид /TCN/,  фенол, бензол; 

2

Цаас, целлюз болон картоны үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /ТN/, нийт фосфор /TP/, фенол, хлороформ;

3

Пластик, синтетик материалын үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /ТN/, нийт фосфор /TP/, өөх тос;

4

Спирт, архи, дарс, пиво, ундааны үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  тунадасжсан хатуу хэсэг, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

5

Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /ТN/, нийт фосфор /TP/, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

6

Гурил, цардуул, гурилан бүтээгдэхүүн, чихрийн үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

7

Жимс ногоо боловсруулах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

8

Мах, махан бүтээгдэхүүн, өлөн дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, тунадасжсан хатуу хэсэг, өөх тос;

9

Шувуу, гахай, малын механикжсан ферм

Усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

10

Хог хаягдал боловсруулах, шатаах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  сульфат /SO4 /,  сульфид /H2S, HS, S2/,  зэс /Cu/, никель /Ni/, цайр /Zn/, нийт хром /TCr/, кобальт /Co/, мөнгөн ус /Hg/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цианид /CN-/, фенол, өөх тос;

11

Бордооны үйлдвэр (Азотын болон фосфатын)

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  хлорид /Cl-/, кадми /Cd/, хүнцэл /As/;

12

Гальваникийн цех (Алт, мөнгө, зэс -ээр бүрэх)

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  үлдэгдэл хлор /Cl2 /,  сульфат /SO4 /,  сульфид /H2S, HS, S2/, зэс /Cu/, никель /Ni/, цайр /Zn/, нийт хром /TCr/, кобальт /Co/, мөнгөн ус /Hg/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цианид /CN-/, фенол, бензол, трихлорметан /хлороформ/, эрдэс тос;   

13

Mеталл боловсруулах, хар болон өнгөт төмөрлөг, машины үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /,  нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/,  нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /,  үлдэгдэл хлор /Cl2 /,  сульфид /H2S, HS, S2/, хөнгөн цагаан /Al/ , төмөр /Fe2+3+ /, бари /Ba/, кобальт /Co/, селен /Se/, зэс /Cu/, никель /Ni/, цайр /Zn/, нийт хром /TCr/ , манган /Mn/ , кадми /Cd/, хар тугалга /Pb/, хром /Cr6+/, нийт цианид /TCN/, фенол, бензол,   трихлорметан /хлороформ/, өөх тос;

14

Ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэр

Au  Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ, фосфат /PO4/, /,  сульфат /SO4 /,  сульфид /H2S, HS, S2/,  карбонат /CO32- /, азотот нэгдлүүд /N 3-5/, төмөр /Fe/, зэс /Cu/, мөнгө /Ag/, анзан /Mo/, цайр /Zn/, манган /Mn/, нийт хром /TCr/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, хром /Cr6+/, нийт цианид /TCN/, мөнгөн ус /Hg/;

15

Cu Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/, кальци /Ca/, магни /Mg/, натри /Na/, нүүрстөрөгчит нэгдлүүд /C16-C18/, сульфат /SO4 /, сульфид /H2S, HS, S2/, карбонат /CO32- /, азотот нэгдлүүд /N 3-5/, хром /Cr6+/, нийт хром /TCr/, зэс /Cu/, цайр /Zn/, никель /Ni/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/;

16

Fe  Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/, сульфат /SO4 /, сульфид /H2S, HS, S2 /, төмөр /Fe/, зэс /Cu/, мөнгө /Ag/, анзан /Mo/, цайр /Zn/, манган /Mn/, нийт хром /TCr/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, хром /Cr6+/, нийт цианид /TCN/, фенол, өөх тос;

17

Нүүрс  Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/, сульфат /SO4 /, сульфид /H2S, HS, S2/, фосфид /PO3/, нитрат /NO3/, карбонат /CO32- /, төмөр /Fe/, манган /Mn/, кадми /Cd/, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, мөнгөн ус /Hg/, хром /Cr6+/, нийт цианид /TCN/, өөх тос;

18

U  Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/, сульфат /SO4 /, SiO2, кальци /Ca/, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, - хөнгөн цагаан /Al/, манган /Mn/, нийт хром /TCr/, кадми /Cd/, хүнцэл /As/, уран /U/, ради /Ra/, тори /Th/;

19

Элс, хайрга Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /;

20

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/,хөнгөн цагаан /Al/, цайр /Zn/, нийт хром /ТCr/, нийт цианид /CN/, фенол, бензо(a)перин болон бусад олон цагирагт үнэрт нүүрстөрөгчид, трихлорэтилен;

21

Цемент, бетон, барилгын шохой болон тоосгоны үйлдвэр

T, pH, TSS, BOD, COD, TN, TP Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /;

22

Эрчим хүч дулааны үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, нийт хром /ТCr/, өөх тос;

23

Барилга, барилгын материал, хийц, шил, лак будгийн үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, силикат /SiO2/, зэс /Cu/, никель /Ni/, цайр /Zn/, нийт хром /TCr/, кобальт /Co/, хүнцэл /As/, кадми /Cd/, хар тугалга /Pb/, хром /Cr6+/, фенол, эрдэс тос;

24

Арьс, шир боловсруулах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, сульфид /H2S, HS, S2 /, нийт хром /TCr/, өөх тос;

25

Малын үс, ноос ноолуур угаах, боловсруулах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, сульфид /H2S, HS, S2 /, нийт хром /TCr/, өөх тос, фенол;

26

Хивс, ээрмэл, нэхмэлийн болон утас будах үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, сульфид /H2S, HS, S2 /, нийт хром /TCr/, цайр /Zn/, зэс /Cu/, фенол;

27

Мод боловсруулах, модон эдлэлийн үйлдвэр

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, хлорид /Cl- /;

28

Хими цэвэрлэгээний газар

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, сульфид /H2S, HS, S2 /, нийт хром /TCr/, угаагч бодис буюу гиб;

29

Машин угаалга

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, өөх тос, угаагч бодис буюу гиб, шүлтлэг чанар/;

30

Нисэх буудлын үйл ажиллагаа явуулдаг байгууллага

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт фосфор /TP= Р+ PO3 + PO4 + Pорг /, фтор /F/, чөлөөт хлор /Cl2 /, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

31

Эрүүл мэндийн ажил үйлчилгээ явуулдаг байгууллагууд

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, фтор /F/, чөлөөт хлор /Cl2 /, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч;

32

Бусад ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн

Tемператур /Т/, усны орчин /pH/, Умбуур, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5 хоног /БХХ5/ , Химийн хэрэгцээт хүчилтөрөгч / ХХХ /, нийт азот /TN=NH4 + NO3 + NO2 +  Norg/, нийт хлор /TCl/;

 

 

 

---оОо---