A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 10 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар бүлгийн 13.2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"2.Сортын үндэсний бүртгэлд бүртгэгдээгүй сортын үрийг импортолсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үрийг худалдах, тээвэрлэхдээ түүний сав, баглаа боодлын шошго, дагалдах бичиг баримтад тухайн үрийн сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгалын талаар болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, тухайн үрийг ашиглахдаа баримтлах дарааллыг харуулсан зөвлөмж, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар мэдээлээгүй, эсхүл худал мэдээлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үр үржүүлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн үрийн дээжийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн үрийн лабораторийн чанар, хорио цээрийн хяналтын шинжилгээнд хамруулаагүй, үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгааг хийлгээгүй, үржүүлгийн бүдүүвчийн дагуу үржүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Сортын бүтээгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авалгүй эрхэлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын "хяналтад" гэснийг "хяналт, баталгаажуулалтад" гэж, 1.2 дахь заалтын "чанарын улсын стандарт" гэснийг "стандартын шаардлага" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР