- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам/

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг мөрдөж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга /Т.Гантулга/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалыг хүчингү болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
