- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 10 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/402 дугаар зүйл:
"402 дугаар зүйл.Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
402.1.Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
402.1.1.сортын бүтээгчийн эрх олгоход 20 000 төгрөг;
402.1.2.сортын бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгахад жил бүр 60 000 төгрөг."
2/5 дугаар зүйлийн 5.1.50 дахь заалт:
"5.1.50.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
