A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр

Дугаар А/06

Улаанбаатар хот

Зааварт өөрчлөлт оруулах тухай

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын 4.2 дахь хэсгийн "б" дэх заалтын "төгссөн диплом, дипломын хавсралт;" гэснийг "төгсөж, олгосон баримт бичиг, түүний хавсралт;" гэж өөрчилсүгэй.

2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/-д даалгасугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛЖ.БОЛД