A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/322

Ховд

Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Аймгийн Засаг даргын "Захирамжинд өөрчлөлт оруулах тухай" 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/78 дугаар захирамжийн 1 дүгээр заалтын хүснэгтэнд дараах нэмэлт оруулсугай.

Д/д

Хугацаа

Цагийн хуваарь /аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх цагаар/

 

Сар бүрийн 01, 15-ны өдөр, долоо хоног бүрийн баасан гарагт

Архи согтууруулах ундааг худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байх

 

Бусад хугацаанд

Өглөөний 09 цагаас үдшийн 24 цаг хүртэл

 

Жилийн бүх хугацаанд

Шөнийн цагаар, дээрх хугацаанаас бусад хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөн ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

3.Тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарын мөрдөлтөнд байнгын хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Э.Даваасүрэн/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ