A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН

 ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 13

Мааньт

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын ИТХ-ын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх заалтын "малчин болон мал бүхий өрхөөс" гэснийг "малчин, мал бүхий этгээдээс" гэх, мөн тогтоолын 2 дахь заалтын "Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн" гэснийг "Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн" гэж тус тус өөрчилсүгэй.

ДАРГА Н.ГАНХУЯГ