A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/06

Мөрөн сум

ТОГТООЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хэмжээнд тархаад байгаа Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давах туулах, малчны амьжиргааг дэмжих зорилгоор ИТХ-ын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дөрөвдүгээр хуралдааны А/01 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 0 төгрөгөөр тогтоож хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг Аймгийн татварын хэлтэст хүргүүлэхийг Татварын улсын байцаагч (Ө.Ууганнямд)–д даалгасугай.

ДАРГА Д.ЭНХСҮХ

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өдрийн

ээлжит бус хуралдааны А/06 тогтоолын хавсралт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ

д/д

0 төгрөгт ногдох татвар

/2021 оны 07 сарын 1 хүртэл /

Төрөл

/ 0 төгрөг/

1

Хонь

0

2

Ямаа

0

3

Үхэр

0

4

Адуу

0

5

Тэмээ

0