A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар IV/08

Эрхт

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.5 дахь заалтыг тус тус үндэслэн Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын ИТХ-ын Албан татварын хэмжээ тогтоох тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн II/04 тоот тогтоолын 1 дэх заалтын "малчин болон мал бүхий өрхөөс" гэснийг "малчин болон мал бүхий этгээдээс" гэх мөн тогтоолын 2 дахь заалтын "Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн" гэснийг "Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн" гэж тус тус өөрчлөн баталсугай.

ДАРГА Н.ХАЛТАР