- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 29
Хуурч
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсугай.
2.Өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга /Ч.Алтанхуяг/, татварын байцаагч /Т.Энхбат/, сумын Засаг дарга /Ц.Баянбаатар/ нарт тус тус даалгасугай.
4.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2021 оны 4 дүгээр сарын 29-ий өдрийн 29
тоот тогтоолын хавсралт
№ | Малын төрөл | Тоо толгой | Татварын хувь хэмжээ /төгрөг/ |
1 | Тэмээ | 1 | 0 |
2 | Адуу | 1 | 2000 |
3 | Үхэр | 1 | 2000 |
4 | Хонь | 1 | 1000 |
5 | Ямаа | 1 | 1400 |
Текст томруулах
A
A
A

