- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн
Дугаар 3/02
Пионер толгой
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит бус 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2/05 дугаар тогтоолоор батлагдсан "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолын 1, 2 дугаар заалтын "мал бүхий өрх" гэснийг мал бүхий этгээд болгон өөрчилсүгэй.
2.Тогтоолоор батлагдсан өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамны "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан"-д бүртгүүлэхийг иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчпдийн нарийн бичгийн дарга /С.Алтанцэцэг/, татвар хураагч Б.Шүрсайхан нарт даалгасугай.
ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
