A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 04/02

Чойбалсан

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/09 дүгээр тогтоолын 2 дахь заалтад "Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор бог малд буюу хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэлх малтай өрхөд ногдох малын тоо толгойн албан татварын хэмжээг "0" төгрөг байхаар тогтоосугай" гэснийг "Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 10 хүртэлх адуу, үхэр, 80 хүртэлх хонь, 40 хүртэлх ямаа өмчилж байгаа малчны малын тоо толгойд ноогдох албан татварын хэмжээг "0" төгрөг байхаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулсугай.

2.Аж ахуйн нэгж болон хуулийн этгээд нь дээрх малын тоо, толгойд ногдох албан татварын хөнгөлөлтөд хамаарахгүй болно.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Т.Болдод даалгасугай.

ДАРГА Н.БАТМӨНХ