- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 02/09
Дорноговь аймаг, Айраг сум
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй 1 иргэнд ногдох хог хаягдлын 1 сарын төлбөрийг 300 төгрөгөөр тогтоосугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн "Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоох тухай" 04/14 дүгээр тогтоолын хавсралтын 1, 2 дугаар мөрийг хүчингүй болсонд тооцсугай.
3.Захиргааны акт гаргахад хийгдэх сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хянуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
4.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
