- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУРВАНТЭС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 3/03
Урт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Ган зуд цаг үеийн хүндрэлтэй холбогдуулан 2021 оны малын тоо толгойн албан татварын тоо хэмжээг "0"/тэг/ төгрөг байхаар тогтоосугай.
2.2022 оны 01 сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөх малын тоо толгойн албан татварын тоо хэмжээг хавсралтаар баталсугай.
3.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, олон нийтэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Г.Гангамаа/, татварын байцаагч /Н.Батчимэг/ нарт үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН
Текст томруулах
A
A
A
