- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭВРЭЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ
СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 4/04
Сайншанд
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн орлогод төвлөрүүлэн ажиллахыг Засаг дарга /Б.Батсайхан/-д, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг ард иргэдэд мэдээлж ажиллахыг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /Ц.Энхбат/, Байгаль хамгаалагч /Э.Оюунцэцэг/ нарт тус тус үүрэг болгосугай.
3. Хог хаягдлын үйлчилгээний жилийн хуваарийг гарган сумын Засаг даргаар батлуулан мөрдөж ажиллахыг "Дэмд-Од" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Б.Цогнэмэх/-д даалгасугай.
4. Хог хаягдлын үйлчилгээний ажлыг зориулалтын автомашинаас бусад тээврийн хэрэгслээр ачихгүй байх, тогтоосон хогийн цэгээс өөр газарт хог хаяхгүй байхыг ард иргэдэд уриалсугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Ч.ОГТБИШ
Текст томруулах
A
A
A
