- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЛТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГМИЙН
ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээрсарын 3-ны өдөр
Дугаар 11
Идэр
"МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР"-ЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн татварын хэмжээг ямаа 300 төгрөг, хонь 300 төгрөг, үхэр 500 төгрөг, адуу 500 төгрөг тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Малын тоо толгойн албан татварын талаар гарсан хууль тогтоомж, тогтоол, шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж, малын тоо толгойн албан татварын орлогын төлөвлөгөөний ногдуулалтад хяналт тавьж, орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Эрдэнэхуяг/, Татварын улсын байцаагч /Д.Пүрэвсүрэн/ үүрэг болгосугай.
3. Энэхүү шийдвэр нь иргэд, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл батлагдсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд, ААН, байгууллага/-д мэдэгдсүгэй.
4. Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Чимэдбалсан/-д даалгасугай.
5. Малын тоо толгойн албан татварыг ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээни актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
6. Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг Засаг дарга /Д.Эрдэнэхуяг/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Чимэдбалсан/-д үүрэг болгосугай.
ДАРГА Л.АНХБАЯР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 06
Галт сум
"МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР"-ЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2024 онд суманд үүссэн зудын нөхцөл байдалтай уялдуулан тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг ямаа 0 төгрөг, хонь 0 төгрөг, үхэр 0 төгрөг, адуу 0 төгрөг тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын талаар гарсан хууль тогтоомж, тогтоол, шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Эрдэнэхуяг), Татварын улсын байцаагч (Д.Пүрэвсүрэн) нарт даалгасугай.
3.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Г.Чимэдбалсан)-д даалгасугай.
4.Малын тоо толгойн албан татварыг ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж,
"Захиргааны хэм хэмжээни актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг засаг дарга (Д.Эрдэнэхуяг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Г.Чимэдбалсан)-д үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.АНХБАЯР
Текст томруулах
A
A
A
