A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГМИЙН

ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 19

Эрдэнэ-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын Засаг дарга А.Мөнгөнбаярын өргөн мэдүүлсэн санал, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр нь дор дурьдсан хэмжээгээр баталсугай. Үүнд:

Тэмээ 0 төгрөг

Адуу 800 төгрөг

Үхэр 500 төгрөг

Хонь 300 төгрөг

Ямаа 500 төгрөг

2.Татварын хэмжээг тогтоосон шийдвэрийг хугацаанд нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, албан татварын орлогыг тухайн оны төсөвт тусган батлуулан, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тайлагнахыг сумын Засаг дарга /А.Мөнгөнбаяр/-д даалгасугай.

3.Тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 28-ны өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.НЯМСҮРЭН