- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЛШАР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
ГАЛШАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 02
Буянбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зураагдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс малын тоо толгойн албан татварын хэмжээг
Тэмээ 500 төгрөг
Адуу 500 төгрөг
Үхэр 500 төгрөг
Хонь 300 төгрөг
Ямаа 300 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа 200 малыг, хонь 70, ямаа 70, адуу 20, үхэр 20, тэмээ 20 толгойг малын тоо толгойн албан татвараас хөнгөлсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зарцуулахыг сумын Засаг дарга /Ө.Сарантуяа/-д татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /Х.Сандагсүрэн/ нарт тус тус даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуйн, байгаль орчны бодлогын хорооны дарга /Ц.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Дөрөвдүгээр хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА У.БАТБААТАР

ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЛШАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 03
Буянбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НООГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арванесдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Нямбаатар / -т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Аялал жуулчлал, хөгжлийн хороо /Ц.Лхагвасүрэн /-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21 ний өдрийн Зургаадугаар Хуралдааны 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА У.БАТБААТАР
Текст томруулах
A
A
A
