A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 5/06

Улаангом

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 19 дүгээр зүйлийн 19.1.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ч.Чимэд/, Цагдаагийн газрын дарга /А.Амарбат/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Дамдинсүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАТБОЛД