- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СОНГИНО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГМИЙН
СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 04/01
Цавдан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Mалын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 , 6.2, 6.4, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тотгоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.2021 оны оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан
татварыг хавсралт ёсоор баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь
чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын Улсын байцаагч /Д. Бадамцэцэг /-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналтын хороо, Төлөөлөгчид, Ажлын албанд даалгасугай.
4.Энэ тогтоолыг гарсантай холбогдуулан 2020 оны 12-р сарын 18-ны өдрийн 2/9 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАС.ГАНЗОРИГ

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 11-нийн өдөр
Дугаар VI/02
Цавдан
Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Mалын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тотгоолыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2022 оны оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан татварыг хавсралт ёсоор баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын Улсын байцаагч /Д.Бадамцэцэг/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С. ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
