A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаарсарын 23-ны өдөр

Дугаар 03/04

Ховд

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөдөө аж ахуйн үнэлгээний тойргийн дугаар, нэршлийн зураг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог"-ийн 1 га-ийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг хоёрдугаар хавсралтаар, "ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай газар"-ын 1 га-гийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар, "ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалтай газар"-ын 1 га-гийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг дөрөвдүгээр хавсралтаар, "Хот тосгон, бусад суурин газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зураг"-ийг тавдугаар хавсралтаар, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар"-ын 1 га-ийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг зургаадугаар хавсралтаар, "Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар"-ын 1 га-ийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг долоодугаар хавсралтаар, "Зам шугам, сүлжээний зориулалттай газар"-ын 1 га-ийн суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээ шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Гүнгээбуу)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

ДАРГА Т.ЦЭНДСҮРЭН

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 06/08

Ховд

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08/04 дугаар "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч (С.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА Т.ЦЭНДСҮРЭН