- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХУТАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН
БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 01
Баян
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАНТАТВАРЫНХЭМЖЭЭГБАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64,1 дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Б.Амгаланбат/-д, татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /Ц.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Б.Алтанхуяг/-д үүрэг болгосугай.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ГАНЗОРИГ

ХЭНТИЙ АЙМАГ БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 07
Баянхутаг сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас зудын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан зүүн бүсийн аймгуудын бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллах болсонтой холбогдуулан Баянхутаг сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд-0, Үхэрт-0, Ямаанд-0, хонинд-0, тэмээнд-0 төгрөг байхаар 2024 оныг дуустал тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Амгаланбат/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Б.Алтанхуяг/-д үүрэг болгосугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2021 оны 01
ДАРГА Д.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
