A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 3/02

Баян-Улаан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга /Б.Баасан/-нд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөдөгчдийн Хурлын төсөв санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого зохицуулалтын хороо /И.Найдан/-д даалгасугай.

4.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/-д үүрэг болгосугай.

5.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоосугай.

ДАРГА П.МӨНХТӨГС

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 6/05

Баян-Улаан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн ѳмчилж буй малын тѳрѳл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээнд ѳѳрчлѳлт оруулсныг хавсралтаар баталсугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг орон нутгийн тѳсѳвт тѳвлѳрүүлж ажиллахыг Засаг дарга /Б.Баасан/-нд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Тѳлѳѳдѳгчдийн Хурлын тѳсѳв санхүү эдийн засаг, хѳрѳнгѳ оруулалт, хѳгжлийн бодлого зохицуулалтын хороо /И.Найдан/-д тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд багтаан Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд хянуулж бүртгүүлэхийг Иргэдийн Тѳлѳөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Одонжаргал/, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА П.МӨНХТӨГС