- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 3/04
Баян-Улаан
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 "з" заалт, Газрын тухай хуулийн 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөх бэлчээр ашиглалтын журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд тайлагнаж ажиллахыг газрын даамал /Н.Дүйнхэрдаваа/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодод тус тус үүрэг болгосугай.
ДАРГА П.МӨНХТӨГС
Текст томруулах
A
A
A
