A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГМИЙН

ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 10

Хуримт

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Д.Жаргалмаагийн өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8.14, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, МУ-ын Засгийн газрын ''Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай'' 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуй, хот тосгон бусад суурин, зам шугам сүлжээний газрын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Жаргалмаа/-д даалгасугай.

3."Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хууль зүйн дотоод хэргийн яамд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Жамбалдагва/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭЦГЭЭ

ТӨВ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 07

Хуримт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол улсын ''Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль''-ийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24 ны өдрийн 8 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолоор аймгийн 27 сумын газрын төлбөрийн хэмжээг сум бүрээр шинэчлэн тогтоож баталсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу баримт бичгийн уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгах зорилгоор ''Газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай'' сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд 5482 бүртгэлийн дугаартай бүртгэгдсэн "Газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай'' тогтоолыг хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Жамбалдагва/-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭЦГЭЭ