A

A

A

Бүлэг: 1979

Сумын ИТХ-ын 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолоор хүчингүй болсон.

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 04

Баян

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зуйлийн 18.1.2, 18.3, дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэнТОГТООХ НЬ :

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчин өрх бүрийн өмчилж байгаа малын тоо толгойд 0 төгрөгөөр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Нарангэрэл/-д даалгасугай.

ДАРГА Б.ГЭРЭЛТ-ОД