A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 40.0 (дөчин) сая, Монакогийн Вант Улсын Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн "Монголын циркчдийн холбоо"-ны уран бүтээлчдэд 34.0 (гучин дөрвөн) сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косиан сангийн нэрэмжит Олон улсын залуу хийлчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19.0 (арван есөн) сая, мөн уралдааны хоёрдугаар байр эзэлсэн Оросын Холбооны Улсын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Монголын Хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая, гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах 139.0 (нэг зуун гучин есөн) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайдУ.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ