A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 10 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 533 дахь заалт нэмсүгэй:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

533

Арцсуурь боомт-Бургастай боомт чиглэлийн төмөр зам төсөл

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 850 км төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх

Зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх

850 км төмөр замын суурь бүтцийг барьж ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.МӨНХБАТ