- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАШИНЧИЛЭН СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

/Сумын ИТХ-ын 2021 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
БУЛГАНАЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаарсарын 4-ний өдөр
Дугаар III/01
Сүүж
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн III хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Тэмээ 1000 төгрөг
Адуу 1350 төгрөг
Үхэр 900 төгрөг
Хонь 300 төгрөг
Ямаа 550 төгрөг
2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Д.Луттөмөр/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Ажлын хороод, ажлын албаны дарга /Д.Цээсүрэн/-д даалгасугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
