- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, ХЭТ ТӨВЛӨРӨЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, ХЭТ ТӨВЛӨРӨЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2021 оны 58 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГАГ.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ.НАРАНМАНДАХ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус хорооны "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам"-ыг батлах тухай 2021 оны 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Б.АНХБААТАР
Б.БАТЗОРИГ
Ч.ЗОЛБАЯР
А.ЛУВСАН-ОЧИР
Н.МАНДАХБААТАР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A