A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, ХЭТ ТӨВЛӨРӨЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2021 оны 58 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГАГ.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ.НАРАНМАНДАХ