A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /"Хоёулаа хүү" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний сайдын 2020 оны 269 тушаалаар баталсан "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам"-ын 6.6, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Хоёулаа хүү" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Батлагдсан тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх Захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа, төсөвт байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хоёулаа хүү" ХХК /Д.Алтанцэцэг/-д, зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадуламд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд даалгасугай.

ДАРГА Т.ГАНТӨМӨР

ГИШҮҮНБ.ЛХАГВАДУЛАМ

ГИШҮҮНМ.ЭНХЖАРГАЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Хоёулаа хүү" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хоёулаа хүү" ХХК (Д.Алтанцэцэг)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д даалгасугай.

ДАРГА Д.ГАНБОЛД

ГИШҮҮН Ц.БУГАСҮРЭН

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ