A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 6/25

Номгон

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.10, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын YI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн хэмжээнд мөрдөгдөх Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож, Баянхонгор сумын Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Баянхонгор сумаас бусад сумын Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д даалгасугай.

3.Энэ тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-т даалгасугай.

ДАРГА Э.ЭНХБАТ