A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 04/03

Дорноговь аймаг, Айраг сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.2, 6.4 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан малын тоо толгойн албан татварыг 5 төрөл дээр тогтоон хавсралтаар баталсугай.

2.Захиргааны акт гаргахад хийгдэх сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, татвар төвлөрүүлэлтийн талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг сумын Засаг дарга (С.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ