- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАЙ СУМЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 21
Чихэртэй
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ноогдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Сумын орон нутгийн хэмжээнд малын албан татварыг ноогдуулахдаа зөвхөн малчин өрхөөс адуу-10, үхэр-10, хонь-20, ямаа-20 бүгд 60 толгой малыг албан татвараас чөлөөлж байхаар тогтоосугай.
3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (А.Асет)-т үүрэг болгосугай.
ДАРГА Ш.ШАЙЗАДА
Текст томруулах
A
A
A
