- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/218
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Г.Батдорж/-т үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Баярмаа/, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.
САЙД АРИУНЗАЯА

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар А/12
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, журмаар зохицуулсан харилцааг хуульд тусгасантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Журам батлах тухай" (Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам) А/218 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэж, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Л.Мөнхзул/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
